Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр -0.1…-4,0 градус хүйтэн, бусад нутгаар 0.0…4,0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 3.8-7.0 градусаар дулаан байлаа. (1 дүгээр зураг)
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байсан бол 28-наас нийт нутгаар сэрүүссэн.
Тунадас: Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдын нутгаар 4.4-6.5мм тунадас орсон бол Ханх суманд тунадас ороогүй бусад нутгаар 0.0-4.3 мм тунадас орсон буюу Баянзүрх, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Түнэл, Рашаант орчмоор дунджийн орчим бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.(2 дугаар зураг)
Салхи: Их төлөв баруунаас 5-10 м/сек 24, 28-нд ихэнх нутгаар үе үе 12-18м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 31-ний байдлаар Цагааннуур, Баянзүрх, Цэцэрлэг, Рашаант сумдын нутгаар 0-6 см зузаан цасан бүрхүүл тогтож Цэцэрлэг суманд цасны нягт 0.18 гр/см3 байгаа бол Рэнчинлхүмбэ, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумдын нутгаар 1-4 балл тарлан цасан бүрхүүлтэй бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.